Хүний амьдралд хаана ч, аль ч үед хэрэгтэй эзэмшвэл зохих амьдралын
дадал, чадамж гэж байдаг. Тэдгээрийг бид амьдралынхаа туршлагаар болон
аливаа ном, сонин сэтгүүлээс олж уншиж – эзэмших, эсвэл эдгээр чадварын
тухай товч бөгөөд тодорхой үйлдэл бүхий бичлэгүүдийг “Youtube” сайтаас
үздэг.
Ингээд тэдний зарим нэгнээс сонирхуулахаар түүвэрлэн сонгосон дараах мэдээллийг хүлээн авна уу.

1. Зангиа хэрхэн зангидах вэ?
Америкийн Англи хэлэнд “Necktie”, Британий Анги хэлэнд “Tie” гэж
нэрлэгдэж ирсэн зангианы түүх тэртээ 1600-гаад оноос эхтэй гэж үздэг.
Үүсэл гарлын хувьд Хятад болон Ромын цэргүүдийн дүрэмт хувцасны нэг
хэсэг болон группын эмблем хэлбэрээр хэрэглэгдэж байсан гэдэг. Харин
хожмоо дэлхийн I дайны дараагаас АНУ-д гар аргаар будсан зангиаг
хэрэглэж эхэлснээр орчин үеийн зангианы хөгжлийн түүх эхтэй юм байна.
Зангиа зангидах нь эр хүн бүрийн цаашлаад эхнэр хүн бүрийн заавал
эзэмших чадваруудын нэг билээ.
2. Ширээ хэрхэн засах вэ?
Ширээ засна гэдэг тухайн айл гэрийн эзэгтэйн эзэмшвэл зохих цөөнгүй
ур чадваруудын нэг бөгөөд ширээ засах жаяг нь ямар үйл явдалд
зориулагдсанаараа харилцан адилгүй байх юм. Энэ удаа халуун дулаан гэр
бүлийнхэнтэйгээ оройн зоогийг хэрхэн барих энгийн басхүү гоёмсог ширээ
засалтыг санал болгож байна.
3. Хий нь гарсан дугуйг хэрхэн солих вэ?
Аян замд гарч явахад ч юм уу, хаа нэгтээ хэн нэгнээс тусламж эрэх
боломжгүй болсон гэнэтийн нөхцөлд хий нь гарсан дугуйгаа солидог байх
хэрэгтэй. Хүн бүрийн хөл дүүжлэх унаатай болохыг эрмэлзэх болсон өнөө
цагт машиныхаа эд анги бүрийг гарын 10 хуруу шигээ мэддэг байх нь
амьдралын бас л чухал шаардлага – чадамжуудын нэг билээ.
4. Түүдэг хэрхэн асаах вэ?
Хүн бүр түүдэг гал асааж, гал өрдөж чаддаг боловч тэр бүр зөв
горимоор нь асааж мэддэггүй тул хэрэг болж юуны магад гэсэн үүднээс
удаах бичлэгийг хамтатган оруулж байна. Хамгийн гол нь эх дэлхийгээ
хайрлан хамгаалж аюулгүйн дүрмийг сайтар сахих нь зүй юм.
5. Товчоо хэрхэн бөхлөх вэ?
9 настайгаа бүсгүй хүний ур ухаан шингэсэн олон гайхалтай бүтээлийг
урлаж эхэлсэн мэргэжлийн оёдолчин, үйлчин бүсгүй Лине Александрын та
бүхэнд 4 нүхтэй товчийг хэрхэн бөхлөх тухай заасан дараах бичлэгийг
санал болгож байна. Онгойж байхаар умайж байг гэдэгчлэн мөн оёж шидэх нь
эмэгтэй хүний л хийх ажил гэдэг ойлголт ард хоцорч эр хүн та ч гэсэн
ядахнаа товчоо бөхлөөд сурчихад илүүдэхгүй шүү дээ.
6. Чанасан өндөгний хальсыг хэрхэн хялбар аргаар салгах вэ?
Уураг амин дэмээр баялаг өндгийг өдөр бүрийн амьдралдаа хэрэглэдэг
хүмүүст чанасан өндгийг хальслах маш олон арга байдаг. Хүйтэн усанд сайн
сойсон эсвэл чанахдаа давс сайн хийсэн өндөгний хальс амархан салдаг
гэдэг. Заримдаа өндгөө савтай нь хооронд нь сэгсэрч хальснаас нь салгах ч
арга байдаг. Тэгвэл таны өмнө нь харж туршиж байгаагүй өндөг хальслах
сонирхолтой аргыг хүргэж байна. Туршаад үзээрэй.
7. Гар дээр хэрхэн зөв суниах вэ?
Дасгал хөдөлгөөн бол эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх хамгийн
энгийн алхам юм. Хэдий тийм боловч аливаа дасгал хөдөлгөөнийг биеийнхээ
тухайлсан хэсгийг сайтар мэдэрч гүйцэт хийхгүй аваас буруу хөгжүүлэх
сөрөг нөлөөтэй байдаг. Иймээс гар дээр хэрхэн зөв суниах тухай өгүүлсэн
мэргэжилтний дараах бичлэгийг хүргэж байна.
8. Бэхний толбыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?
Аливаа толбыг хими цэвэрлэгээнд өгч цаг мөнгөө гарздалгүйгээр гэрийн
нөхцөлд хэрхэн хялбар аргаар арилгаж болох тухай цомхон мэдээллийг
хүргэсэн дараах бичлэгийг сонирхоно уу.
9. Анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?
Иргэн бүр анхны тусламжийг хэрхэн үзүүлэх тухай зохих мэдлэгийг
эзэмшсэн байж яаралтай тусламж хэрэг болсон хэн нэгэнд тусламж үзүүлэх
нь хүн хүнээ энэрэх энгийн алхмуудын нэг билээ. Тиймээс хиймэл амьсгал
хэрхэн хийх энэхүү бичлэгээс гадна анхны тусламжийн бусад бичлэгүүдээс
сонирхохыг санал болгож байна.
10. Анар жимсийг үрнээс нь хэрхэн хялбар салгах вэ?
Эмэгтэйчүүдийн талын элдэв бэрхшээлийг эмгүй анагаах увидастай
гэгддэг анар жимсийг байгалийн цэвэр органикаар нь хэрэглэх нь нэн амин
дэмтэй юм. Дараах бичлэгт эхнэрийнхээ хамтаар ердөө 10 секундэд анар
жимсийг үрнээс нь салгах хялбар аргыг өгүүлсэн болно.
No comments:
Post a Comment