Sony корпораци дэлхийн зах зээлд зөөврийн диск ханган
нийлүүлэлтээрээ 10-15 хувь эзэлдэг томоохон охин компаниа хаахад хүрсэн
байна. Энэ тухай Японы өдөр тутмын “Asahi Shimbun” сонинд гарчээ.
“Sony
Optiarc Inc” компани нь 2013 оны 3-р сар хүртэл ажиллаад хаагдана.
Дэлхийн зах зээл дээр нөөтбүүкийн борлуулалт муудаж “Sony Optiarc
Inc”-ын бүтээгдэхүүнүүдийн эрэлт хэрэгцээ багассан байна. Тус компанид
ажиллаж байсан 400 гаруй хүнийг хугацаанаас өмнө тэтгэвэрт гаргах аж.
“Sony Optiarc” компани нь 2006 онд анх “NEC” компанитай хамтран үүсгэн
байгуулагдсан бөгөөд 2008 онд “NEC” хамтрахаа больсноос хойш дангаараа
өнөөг хүртэл явж иржээ. Тус компани нь 2011 оны санхүүгийн жилд 5.8
тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Иймээс ч “Sony”-ийн
удирдлагууд арван мянган ажилтнаа цомхтгох төслийн хүрээнд тус компанийг
оруулсан байна.
No comments:
Post a Comment